Өнөөдөр болох зарим үйл явдал

img

  Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагт Монголын Үндэсний сурын харвааны “Есүхэй мэргэн” холбооныхон Их Монгол Улсын алдарт мэргэн харваачдын наадам зохион байгуулах талаар мэдээлнэ. АСА циркийн гаднах талбайд 11.00 цагт Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спорт хороо ажлаа танилцуулах өдөрлөг зохион байгуулна. 15.00 цагт Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолборын Залуучуудын төвийн нээлтийн үйл ажиллагаагаа болно. Нээлтэд нийслэлийн удирдлагууд ХАХНХЯ, Хөдөлмөрийн яамны зочид төлөөлөгчид оролцоно. Төв гал унтараах ангид 11.00 цагт олон улсын байгууллагаас таван цэцэрлэг, гурван сургуульд гал унтраах багаж хэрэгслийг өгөх арга хэмжээ болно. МАХН-ын төв байранд 11.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н. Удвалыг дэмжигч оюутан залуучуудын "Шудрага ёс" хөдөлгөөн нээлт хийж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ Гадаад харилцааны яаманд 16.00 цагт “Дэлхийн байгаль орчны өдөр”-т  зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ ГХЯ-нд болно. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн, БОХН-ийн сайд С.Оюун нар оролцоно.Үүний дараа 17.00 цагаас хэвлэлийн бага хуралтай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ