
Сүүлийн 11 сарын хугацаанд Сирид гадаадын янз бүрийн улс орны 280 дайтагч алагдсан тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлж байна. Эдгээрийн ихэнх нь “Аль-Каида”-тай холбоотой “Жебхат ан-Нусро” алан хядах бүлэглэлд дайтаж байжээ.
Дээрх мэдээллийг Ойрхи Дорнодын институт, Нью-Йоркийн “Флэшпоинт глобал партнерс” алан хядах ажиллагаатай тэмцэх асуудлыг судалдаг компани гаргасан байна.
Америкийн мэргэжилтнүүдийн дурдсанаар Ливийн 60, Тунисын 47, Саудын арабын 44, Иорданы 32, Египетийн 27, Ливаны 20, Оросын 12 иргэн амиа алджээ. Мөн Турк, Алжир, Марокко, Арабын нэгдсэн эмират, Их Британи, Ирланд, Франц, Дани, Болгар, Австралийн иргэн ч байх магадлалтай аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ