“Ерөнхийлөгчийг барьцааллаа”

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийг өнөөдөр үүрээр “барьцаалжээ”. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүлэгч, нийгэмд эмх цэгцгүй байдал бий болоход Онц байдал зарлах бүрэн эрхтэй ганц субьект болох МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бусдад барьцаалагджээ ... гэж бодьё.

Мэдээж бөөн юм болно. Цагдаа, тагнуул жинхэнэ “зэвүүн” ажиллаж Ерөнхийлөгчөө суллаж авч байгаад дараа нь сенсаацлах гэж хэвлэлийнхнээс баахан зугатааж “...хэргийг тодруулахаар ажиллаж байна. Удахгүй мэдээлэл өгнө” гэж завгүйрхэнэ. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж барьцаалагдсан гэж төсөөлбөл Үүл баатар “би Ерөнхийлөгчийн өрөөнд нь малгайгаа мартсан байна лээ, цаадуул чинь (барьцаалагчдийг хэлж байна) оруулбал хараарай ширээ хавиар нь байгаа шүү” гэж тусгайгийнханд захиж хэвлэлийнхний өгөөш болж, дараа нь барьцаалагчидтай хуйвалдсан байж магадгүй гэсэн хэрэгт сэжиглэгдэн бөөн шуугиан тарих байх.

.

Одоогийн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Миний гар цагаан, сэтгэл цагаан. Би ийм жудаггүй юм хийхгүй шударга л өрсөлдөөд ялах ялагдахаа үзнэ” гэж загнангуй мэдэгдэнэ.

Н.Удвал нэр дэвшигч “Би сая эмнэлэгт очоод даргыг эргээд ирэх хооронд ийм болж. Одоо манай бага хурал хуралдаж нөхцөл байдлыг авч хэлэлцэнэ. Хэчнээн ерөнхийлөгчийн амь насны асуудал яригдаж байлаа ч шударга л байх ёстой гэж бодож байна. Н.Энхбаяр даргад бид өөрсдөө яаж хандлаа л гэдгийг сануулж хэлмээр байна. ...Энэ дашрамд хэлэхэд Н.Энхбаяр даргын бие маш муу байна. Өршөөлийн хуулийг гацаах гэж ингэсэн байх вий гэж айж л байна, тийн...одоо нуух юм алга шударга л хэлье” гэх байх.

Ц.Элбэгдоржийн ПиАрчид “4 жил авилгачидтай өршөөлгүй тэмцэж байсныг нь энэ үйл явдал нотоллоо. Энэ сонгуулиар ялж цааш авилгачдыг улам гишгэх газаргүй болгох нь тодорхой байсан Ардчилсан Ерөнхийлөгчийг барьцааллаа” гэж оноо авахаар шуугиулах болов уу.

.

МАН “Энэ бол маш хариуцлагагүй асуудал. Манай нам төр барьж, манай намаас ерөнхийлөгч байхад ийм зүйл болж байгаагүй. Сахилгагүй хариуцлагагүй байдал ямар их газар авсныг эндээс харж болно. Хамар дороосоо Ерөнхийлөгчөө алдчихаад сууж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэн нарын нөхдүүд хэрэг нь илрэх гээд ирэхээр хийсэн ч хэрэг байж мэднэ. Шинэчлэлийн Засгийн газар шинэчилж байна гэж замбараагүй явдал гаргаж олны дургүйцлийг төрүүлж байгаагийн илрэл, Олноороо хоморголон халагдсан албан тушаалтнууд, ил тод комментлох эрхээ хасуулсан цахим ертөнцийнхөн гээд энэ ЗГ-т дургүй олон салбар хүмүүс байгаа. Гэхдээ ард түмнийхээ дотроос ийм хэрэг хийсэн гэж бодохгүй байна” гэх зэргээр хариуцлагатай мэдэгдлүүдээр бөмбөгдөнө.

Хэрвээ дотоодын нөхдүүд барьцаалсан бол хүн үгийг нь сонсдогоор нь Б.Лхагвасүрэн гуайг П.Бадарчийнх нь хамт хэлэлцээ хийлгэхээр явуулна. Харин гадаад нөхдүүд барьцаалсан бол Арго багшийг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Д.Сайнбаярын хамт  явуулж таарна.

.

Харин барьцаалагчид юу шаардаж болох уу төсөөлцгөөе. Манай улсад нуугдаж байгаад саяхан баригдсан Интерполоор зарлагдсан гэсэн хэдэн халтар нөхдийг эс тооцвол сулла, гарга гээд байх Теорын том төлөөлөгч байхгүй... тэгвэл  иргэний хөдөлгөөнүүдээс хэн нэг нь ямар нэг шаардлага тавиад ... тийм юм бас байхгүй иргэний хөдөлгөөний жагсагчид ихэнх нь ордонд суух болсон. Эмэгтэйчүүд үндэсний бөхөөр барилдахыг болиул ... бас худлаа бөх хүн нэр дэвшиж байхад МАН ийм хэл ам гаргахгүй. Тэгээд хэн барьцаалсан байх уу?

.

Гэтэл харин санаанд оромгүй юм болж гэрээгээр Солонгост ажиллаж байгаа залуусын энд үлдсэн эхнэрүүд нь Ерөнхийлөгчийг барьцаалсан байвал яах уу. Тэд нөхөр дээрээ очиж хүүхэд гэр бүлтэйгээ хамт байх, мөн 2013.06.14-нд  болох гадаадад байгаа иргэдээс санал авах өдрөөс өмнө бүгд нөхөр дээрээ очиж, хамт саналаа өгнө гэж шаардлага тавьж, үүндээ 24 цагийн хугацаа өгч эс биелүүлбэл Ерөнхийлөгчийг алмаснаас өөр амьд амьтангүй Алтай таван Богдод 3 жил нууж эхнэр, нөхөр хоёр хамт байх биологийн болоод нийгмийн ямар хэрэгцээ шаардлага байдгийг ойлгуулна гэвэл яах уу. Тэгтэл гадаадаас нөхрийн, хүүгийнх нь явуулсан байр авах мөнгийг найдвартай гэж байгаад ХЗХ-ыхонтой нийлж яаж самарлаа гээд гадаадад байгаа 110 мянга гаруй монголчуудын ар гэр энэ шаардлагад нэгдэж байгаагаа илэрхийлбэл яах уу, цаашаа бүр даамжирч баахан өнчин юм шиг тавиул хүүхдүүдийг бид л хүн болгож байна гээд цэцэрлэг яслийн багш нар цалин нэм гээд барьцаалагчдийг дэмжиж нэгдвэл яах уу. Үүн дээр эх орондоо ирж өндөр цалинтай ажил хий гэж амлаж байсан Зөгийн үүрийнхнийг өөрсдийг нь Зөгий маллагчаар Японд явуул гээд саяхан гадаадаас ирээд ажилгүй, танил талгүй яваад байгаа залуус нэмж нэгдвэл яах уу. Яасан тэр 6 хувийн хүүтэй зээл орон сууцжуулах хөтөлбөр энэ тэр гээд байсан чинь, Сү.Батболдыг ч нэмж барьцаал, тэр урьд говь руу явуулж хонин гүрвэл болго гээд зээлдэгчид барьцаалагчидтай нэгдвэл яах уу. Ерөөсөө энэ төр засгийхан бүгд худалч, 2 сая төгрөгийн бэлэн мөнгөний амлалт, Эрдэнэс Тавантолгойн хувьцаа эзэмшигч энэ тэр, Оюутолгойн гайхамшигтай гэрээ хийлээ гээд байсан хаана байна тэр чинь гээд Их хурлынхныг хөөж тараа гээд бүх ард түмэн барьцаалагчидтай нэгдвэл одоо яах уу.

.

Ерөнхийлөгчөө  яаж суллаж авна аа.

Засгийн газрын танхимын хэдээс Х.Тэмүүжин сайд лав хэцүүднэ. Хүмүүс шударга шаардлага тавиад байдаг. Өөрөө хуулийг шударга үйлчилдэг болгоно, шинэчлэнэ гээд 10-аад жил зүтгэсэн байдаг.  Бодож байгаад “Ерөнхийлөгчийг суллачих, Тэмүүжин тэр хоёрт хийж дуусгах шинэчлэл байна гэнээ” гээд цаадуулдаа сайн ойлгуулж хэлээд “оронд нь С.Баярыг Америкаас авчруулж та нарт өгье” гэж хэлээд үз дээ, Б.Лхагвасүрэн гуай гээд бас С.Бадарч гуай та нөгөө “хурай хурай, гурий гурий, хөхөөрөө даллая” гэдэг билүү  шүлгээ нэг хэлээд үзэхгүй юу даа цаадуулдаа, эмэгтэй эх хүмүүс байна даа эргэж магадгүй гэх байх даа.

.

Эцэст нь тангараг өргөсөн хэд тушаалаар л хөдөлж нэг арга бодох байх даа. Гэхдээ хэцүү ш тээ. 7 сарын 1-нд яалаа.

Хэлсэндээ бай л даа, улстөрчидөө. Ерөнхийлөгч нь ч юу юм бэ. Харин эрхэм гишүүд та нарын хэн нэгнийг амлалтаар чинь барьцаалбал тохиролцоо байхгүй нь байна шүү.

.

П.Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хошгоруулжээ
2013-06-06
greerrrrr:
hahha uuriigoo ih goy yum zohiochihloo gej bodoj bainuu tenegt za
2013-06-06
Давхар барьцаа:
Тэртэй тэргуй Баярцогт,Батхуугийн барьцаанд байгаа нэг ядарсан амьтаныг давхар барьцаалж яахнав дээ.
2013-06-05
caak:
teneg ym setgedegnees lalariin admin we chi hezeech iim ym yaduu mongold bolohgui.2 say 900000 hvnees 1000 hvn l hur bayn bga busad ni yaduu iim ym bolhuu
2013-06-05
тэнэг ерөнхийлөгч:
үнэхээр тэнэг ерөнхийлөгчтэй болохоор тоож барьцаалахгүй нь сайхан юм
2013-06-05
bayaraa:
chi ytguu ni sain oilgo doo setge bod dandaa l shuud oilgochihhood tenfgteed bai mangar min
2013-06-05
иргэн:
Сүрхий сэтгэдэг хүн болох гээд ядчих юмаа
2013-06-05
Zochin:
Chi tegeed yu bichdeg novsh ve? utga zohiol bicheed yavuulchaach!
2013-06-05
hongor:
bas setgedeg l hun bna.taalagdav
2013-06-05
Муууууууахахаха...:
Тоймч П.Баярхүүгээ эмнэлэгт хэвтүүлээчээ... Кино үзсээр байгаад эргүү болчиж дээ хөөрхий...
2013-06-05
Zochin:
kkk, chi chin harin ovoo muu teneg gar uu
2013-06-05
bodogch:
tarhind yu m boduulaw
2013-06-05
ee khuurkhii:
ene erunkhiilugchiig zansan l asuudal bna daa mongol hun amnii belgeeree gedeg dee
2013-06-05
Dinder:
Ih oor helbereer niigmiin suuri uzegdliig ayataihan ilerhiilsen bna. Taalagdav.
2013-06-05
zail zail:
tanai site ruu dahij orkue zail
2013-06-05
zail:
ene odo yg yu bichtsiin bee...tenegtej oghimaa
2013-06-05
Хазанов:
Тоймч хүн бол тоймоо л бич. Хошин шог бичих болоогүй байна. Уг нь нэг муу хошигномор аядаж дээ хөөрхий минь
2013-06-05
Zochin:
Chi tegeed yu bichdeg novsh ve? utga zohiol bicheed yavuulchaach!
bgaaa:
ENe soliotoi bhaa. enhrii hairt MAH namaa magtah geed hugteiguu hutgaldaj bn doo huurhii
2013-06-05
anyone:
Ene odoo uyn ylger shig um bicheeg baigaa um bol doo zailyyl
2013-06-05
Айлаа:
ЭНЭ ЮУН ТУХАЙ ТОМ ТЭНЭГЛЭЛ ВЭ
2013-06-05
ИЧМЭЭР ЮМ:
МАНАЙ ТӨР ЗАСГИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ГАДААДАД МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛӨӨД ЯВЖ БАЙХ НЬ ДЭНДҮҮ ӨРӨВДӨЛТЭЙ, ИЧМЭЭР ХАРАГДАДГЫГ ЭРХ БИШ ХҮМҮҮС АЖИГЛАА БАЙЛГҮЙ. МОНГОЛЧУУД Л ГЭЖ АТИЙСАН ТАГЖГАР ЮМНУУД БАЙХ, ТЭГЭЭД ГУЙЛГА МУЙЛГА ГУЙЖ ЦАРАЙ АЛДАЦГААХ ЮМ. ОДОО БОЛИОЧ, ӨНӨӨХ ДДЛХИЙГ ЭЗЭГНЭЖ ЯВСАН АГУУ ТҮҮХТ АРД ТҮМЭН ЭНҮҮ ГЭЭД ГАДААДЫНХАН ТЭР ГУРАВЫН ДЭЭРЭЭС НЬ БАСАМЖИЛСАН БАЙДАЛТАЙ ТОНГОЙЖ ХАРАХЛААР ТЭДНИЙ ӨМНӨӨС ШАР ХӨДЛӨӨД, БАЧИМДАЖ ҮХЭХ ГЭЭД БАЙХ ЮМ.
2013-06-05
Zochin:
kkk, chi chin harin ovoo muu teneg gar uu
Urtbayar:
Hair iiin tsag
2013-06-05
Urbr:
Goe heljee hugshuun
2013-06-05
yamar teneg yum:
Soliotoi amitan be
2013-06-05
yamar teneg amitan be chi:
U geed tenegteed bgaa yum bee
2013-06-05
zochin:
yamar teneg uym bichdeg toimch be? uyn toimch toimch hun iim uym bichij baigaad unekheer helekh ug alga, odoonii ene setguulch, surbaljlagch nertei nohduud zarim ni 5 ug ch zob bichij chadakhgui deerees ni ard tumend yamar ch hereggui medeelel bichikh uym
2013-06-05
llar chin:
4 sariin 1 bish shuu dee
2013-06-05
bayaraa:
chi ytguu ni sain oilgo doo setge bod dandaa l shuud oilgochihhood tenfgteed bai mangar min
zochin:
ta nar oorsdoo bitgii ingej censaachilj baigaach, naaguur caaguur chini bodit amidral deer bichih taniulah medyyleh ym zondoo baina
2013-06-05
human:
tsag barsan yum
2013-06-05
zasssssss:
Iim elii ym bichij suudag erguu ajilgui t1
2013-06-05
Urbr:
Goe heljee hugshuun
bilguun:
Ajilgui medleggui setguulchdiinh n bichij bgaa niitlel n gj. Ichij uheeseii yuu bicheed bgan bee!!! Yug ard tumend niitelj boloh, bolohguigee meddeggui malnuud vee
2013-06-05
gaihlaashd:
gaihlaashde yu bicheed bgan mangariinmuu
2013-06-05
Тоймч Баярхүү-д:
Юу бичээд байгаан бэ? Энэ мэдээний веб шар сонингоос долоон дор болжээ... Хмммм тэр зураг мураг нь юу вэ
2013-06-05
fergre:
yu bicheed soliorood bgaa nus ve
2013-06-05
bayarhuu boliochee maanagaa:
oor bodoh bichih yum oldohgui bna uu
2013-06-05
yu yariad bga yum be chi:
ytgagui hiih yuma olj yadsan teneg yum yarij suuhiin
2013-06-05