Гишүүд газрын маргаантай эмнэлгүүдийг шалгана

img

 

Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эмнэлгийн барилгын өнөөгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөхөөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулан ажлын хэсгийг байгуулсан юм. Тус ажлын хэсэг өнөөдөр 10.00 цагаас эхлэн нийт нэр бүхий таван эмнэлгийн маргаантай байгаа газрын асуудал болон эмнэлгийн удирдлагуудтай уулзаж тулгамдсан асуудалтай  танилцаж байна.

Ажлын хэсгийнхэн эхлээд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллана. Дараа нь Клиникийн нэгдсэн II эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв, Клиникийн нэгдсэн III эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд гэсэн дарааллаар ажиллана.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дөрвөн гишүүн болон ЭМЯ-ны холбогдох удирдлагууд оролцох аж.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Emchluulegch:
Suhbaatar duurgiin emnelgiin ard barilga barij baina. Asuutal ajilchdiin oron suuts gene. Ajilchid ni darga daamluud l oroh baih daa. Mani met ni uniig ni diilehgui gej baina. Huuhduud oevol oevdood ireheer ene emneleg koridoritoo bairluuldag. Oron bairtai darga nart oron suuts beldej oegsonoos huuhdiin emnelgiiig oergotgoj olon hun avdag boloosoi. Hoerhii oevchtei ursiig koridort bairluuldaggui, neg oeroon 12 -oor hevtuuldeggui bailgaachee UIH-iin ajliin hesgiinhen........
2013-07-14