Ц.Цэнгэл: “Тэнгис”-ийн урд талын барилгын ажлыг бүрэн зогсоосон

img

 

“Тэнгис” кинотеатрын зүүн урд зөвшөөрөлгүй баригдаж байсан 16 давхар  барилгын дээрээс өнгөрсөн оны 9 дүгээр сард тулгуур багана унаж хүний амь хохирсон. Иргэн К.Пүрэвийн 30х24 хэмжээтэй уг  барилгын ажлыг түр зогсоосон ч саяхнаас үйл ажиллагаа нь эхэлсэн тухай иргэд гомдол гаргажээ. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга, техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэнгэл тайлбар хийж байна.

-"Тэнгис" кинотеатрын зүүн урд барьж байгаа барилгын ажил үргэлжилж  байна гэсэн мэдээлэл иргэдээс ирж байна. Энэ барилга дээр танайхаас ямар хяналт тавьж байна вэ?

-Бид уг  барилга дээр байнгын хяналт тавин ажиллаж байна. Энэ барилга дээрээс төмөр унаж, хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрсөн оны 9 сард гарсан. Тиймээс Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу манайхаас хяналт, шалгалт хийж өнгөрсөн оны 9 сард барилгын ажлыг түр зогсоох тухай улсын байцаагчийн акт  гаргаж, барилга барих ажлыг бүрэн зогсоосон. Харин өнгөрсөн өдрүүдэд болсон хүчтэй салхи шуурганы улмаас баригдаж байгаа барилга дээрээс  барилгын төмөр унах зэрэг нөхцөл байдал үүсэж магадгүй болсон учраас манайхаас албан шаардлага хүргүүлж, барилгын гадна талаар хамгаалалтын хашлага, хаалт хийлгэж, аюулгүй болгосон.  Энэ байдлыг иргэд барилга баригдаад эхэлсэн мэтээр ойлгосон байж болох юм.

-Энэ барилгын асуудлыг ер нь цаашид хэрхэн шийдвэрлэх вэ?

-Энэ барилгын асуудлыг Чингэлтэй дүүргийн шүүх шалгаж байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу дараагийн асуудал яригдана. Ямар ч байсан одоо барилгын ажил яваагүй, үйл ажиллагааг нь бүрэн  зогсоосон байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ewfw:
nuraah heregtei
2013-06-06
hulan:
yamar ch bsan hariutslaga huleeh estoi shuu dee. dunguj tsetseglej bgaa 20 hon nastai saihan zaluugiin ami nas baga une tsenetei bh esgui shuu dee....
2013-06-05
khosoo:
negent boschihson barilgiig iluu dutuu nurah ayulgui bol heden terbumaar torgood bosgoh zuvshuurliin ugchih heregtei yumda nuraaj bsand orvol ter torguuliin munguur niisleldee yanz buriin yum hiij bolno shu de tseterle surguuli usan orgiluur yuch hiisen yahavdee
2013-06-05
shuud nuraa:
nuraaj talbaig tseverleh heregtei shde
2013-06-05