Ирц бүрдээгүйгээс байнгын хороод хуралдсангүй
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр 09.00 цагт болох байсан. Гэсэн ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хурлыг цуцалжээ. Хуралдааныг даргалагчийн тайлбарласнаар зөвхөн УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаг гишүүдээс 11 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжихээр орон нутагт ажиллаж байгаа нь байнгын хорооны хуралдааныг цуцлахаас аргагүй, ирцийг хуульд заасан хэмжээнд хүргэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ.
Уг хуралдааны дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хороо үргэлжлүүлэн, мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо мөн данга дангаараа хуралдах хуваарьтай ч бас л ирц бүрдэхгүйгээс хуралдаж чадахгүй байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ