Онлайн парламентын төлөөлөгчид Засгийн газарт санал хүргүүллээ

Монголын эдийн засгийн үзүүлэлт буурч, төсөв танагдсан үед хэдэн тэрбумаар наадмын арга хэмжээг зохион байгуулж буйд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгааг уламжлаад хэвлэлийн бага хурлын дараа Засгийн газарт хандаж санал хүргүүлэхээ мэдэгдлээ.
Энэхүү саналд Үндэсний их баяр наадмын арга хэмжээг орчин үеийн өнгө аястай шоу арга хэмжээ болгох, наадамд зарцуулагдаж буй төсвийг нээлттэй тендер зарлаж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, гадаад дотоодын аж ахуй нэгж, хувь хүмүүс, ТББ өрсөлдөх боломжийг бий болгох, цар хүрээ, нэр хүндийг өсгөх талаарх саналдаа тусгажээ.
Мөн энэ жилийн Үндэсний их баяр наадмын төсөв болох 40 тэрбум төгрөгийн задаргааг олон нийтэд ил тод болгох, бүтээн байгуулалтын ямар ажлууд хийгдэх талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх гэсэн асуудлууд тусгагджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ