Испани жүжигчин Бондын бүсгүй болно

img

  Испанийн нэрт жүжигчин Пенелопа Крус хүүхдээ төрсний дараа тагнуулч Жеймс Бондын кинонд тоглох аж. Пенелопа 007-гийн анхны испани бүсгүй болж байгаа юм. Үзэгчид ирэх жилээс зургийг нь авах киноны тухай хэдийнэ сонирхож эхэлжээ. 007 Жеймс Бондын бүсгүй хэн байх нь үзэгч, мэргэжилтнүүдийн анхаарлыг байнга татаж байдаг бөгөөд Пенелопаг хамгийн “хөгшин” хэмээн онцолжээ. Үнэхээр ч царайлаг сайхан бүсгүй 2014 онд  40 нас хүрнэ. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ