
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Архангай, Өвөрхангай, Булган зэрэг аймгуудад ажиллаа. Ингэхдээ Хүн амын хөгжлийн цогц бодлого боловсруулж байгаатай холбогдуулан танилцуулга хийж, шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлаа орон нутгийн иргэддээ танилцуулсан байна.
Цаг үе өөрчлөгдөж, улс орон хөгжиж, цэцэглэж байгаа ч хүнээ хөгжүүлэх бодлого дутагдаж байна хэмээн
Шинэчлэлийн Засгийн газраас улс орон хөгжиж, эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа ч хүнээ хөгжүүлэх бодлого дутагдаж байна хэмээн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг байгуулсан. Тус яамнаас хүн амын нийгмийн асуудлыг шийдэж, эдийн засгийн чадамж, эрүүл амьдрах, сурч боловсрох хөгжихөд төрөөс авах арга хэмжээг зөв тодорхойлохоор зорьсон. Энэ хүрээнд ахмад настан, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн чуулганыг үе шаттайгаар зохион байгуулж буй. Чуулганаас гарсан үр дүнг Хүн амын хөгжлийн цогц бодлогод тусгахаар ажиллаж эхэлсэн юм. Тиймээс орон иргэдийн саналыг сонсч, Монгол хүнийг хөгжүүлэх бодлогод юуг тусгах вэ зэргийг нээлттэй ярилцаж байгаа аж.
Орон нутгийн иргэдэд хамгийн их хүлээлтт үүсгэдэг халамжийн бодлого цаашид хэрэгжихдээ зорилтот бүлэгт тодорхойлон ажиллахаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, орон нутагт халамж хүрэх эзэндээ хүрч ажилладаггүй гэдгийг орон нутгийн иргэд С.Эрдэнэ сайдад дуулгасан байна.
Мөн ирэх наймдугаар сард дуусгавар болох Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль өнгөрөгч арваннэгдүгээр сарын 15-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Дээрх хууль үйлчилж эхэлснээр 1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн, 1995-2000 оны хооронд Нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэд уг шимтгэлийг нөхөн төлөх бололцоотой болсон билээ. Одоогоор энэ хуульд хамрагдаж чадаагүй иргэд яаралтай хамрагдах шаардлагатай байгааг С.Эрдэнэ сайд онцолсон аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ