Гишүүд нэр дэвшигчээ дэмжээд ажлаа хийсэнгүй

img

  Өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан өглөө 09.00 цагаас “Б” танхимд зарлагдаж, Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд зэрэг асуудлуудыг хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хойшлогдсон.   Мөн 14.00 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан "Г” танхимд зарлагдаж, тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтуудад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, улсын төсвийн болон Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлын талаар Эрчим хүчний сайдын мэдээлэл, Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайдын мэдээллийг тус тус сонсох байсан юм. Гэвч Байнгын хуралдааны танхимд  дөрвөн гишүүн нөхдөө цаг шахам хүлээсэн ч ирц бүрдсэнгүй хэмээн хуралдааныг хугацаагүйгээр хойшлууллаа.   Эх сурвалжийн мэдээлснээр Байнгын хороодын гишүүдийн ирц хүрэхгүй байгаа Монгол улсын ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн сурталчилгаатай холбоотой буюу нэр дэвшигчээ дэмжээд завгүй яваа аж.   Харин албаны мэдээллээр өнөөдөр буюу 10.00 цагийн байдлаар Засгийн газрын томилолтоор гадаадад яваа нэг, орон нутагт ажиллаж байгаа найм, чөлөөтэй нэг, өвчтэй хоёр, тасалсан зургаа буюу 76 гишүүнээс 58 ажилдаа ирсэн гэжээ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shn umaa:
urd zvgeer ajilaa hiigeed songuulaa ugdug bsn odoo neg namiin diilenh bolchihood bvvr ih ajilaa gylalzuulmaar um tulgiin 3 chuluunii neg bvderchihgeed bga um bailgvi
2013-06-05
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-06-05