“Цагаан тагтаа” бүлгэм -“Найрсаг амьдаръя” төсөл хэрэгжүүлж эхэллээ

img

 

Найрсаг залуусын “Цагаан тагтаа” бүлгэм Олон Улсын Хүүхдийн баяраар “Инээмсэглэлийг нь хайрлая” нэртэй зорилтот аян зохион байгууллаа. Бяцхан иргэд маань бие сэтгэлийн дарамт, хүчирхийллээс ангид байж, инээмсэглэл дүүрэн амьдрах учиртайг хүн бүрт сануулахын тулд залуус энэ аянг зохион байгуулжээ. Залуусын санаачилгыг “М Си Эс Кока Кола” ХХК дэмжиж, ивээн тэтгэсэн байна. “Хүүхэд бүр гэр бүлдээ амар тайван амьдарч, гэгээн сайхан инээмсэглэлээр дүүрэн байх учиртай.

Хүүхэд өөрөө инээмсэглэл. Тиймээс тэр инээмсэглэлийг хайрлацгаая” гэж залуус хэлэхийг хүсчээ. Найрсаг залуусын “Цагаан тагтаа” бүлгэмийн 200 орчим залуу сайн дурын үндсэн дээр, ямар нэгэн цалин хөлсгүйгээр “М Си Эс Кока Кола” ХХК-ийн Happiness center-ээс гараагаа эхлэн, Эрх чөлөөний талбай, Сүхбаатар талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэсэн маршрутаар аялж, замд тааралдсан хүүхэд бүрт инээмсэглэсэн дүр зурагтай агаарын бөмбөлөг бэлэглэсэн юм.

Тэдний “инээмсэглэсэн” бөмбөлөг 1000 гаруй хүүхдэд тараагджээ. Мөн Хавдар судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа 30 хүүхдэд баярын бэлэг өгсөн байна. Залуус нийгмийг сайн сайханд уриалсан “Найрсаг амьдаръя” төслөө энэ оныг дуустал хэрэгжүүлнэ. 7 хоног бүрийн Бямба гарагт найрсаг амьдралын эхлэл чухам юу болохыг залуус олон нийтэд мэдрүүлэх юм. Энэ Бямба гарагт “Тамхигүй Монгол” аян зохион байгуулах гэж байна. Тамхины оронд хэрэглэж болох “өөр зүйл” чухам юу бол?

Та бүхэн аяны талаарх мэдээллийг авч байхыг хүсвэл дараах Facebook хуудсанд Like дараарай.

Та бүхэн бүлгэмд элсэхийг хүсвэл доорх Facebook группт элсээрэй. http://www.facebook.com/groups/tsagaantagtaa/ http://youtu.be/PtitXrJBnjY

СЭТГЭГДЭЛ БИЧИХ