
Уул уурхайн “Саусгоби Сэндс” компани 2008-2011 онуудад татвар төлөхөөс зайлсхийсэн нь тогтоогджээ. Тодруулбал, өдгөө авилгалын хэргээр 421-р ангид хоригдож байгаа АМГ-ын дарга асан Д.Батхуягийн хэргийг шалгах явцад тус компанийг 150 гаруй тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн болохыг тогтоосон байна.
Гэвч “Саусгоби Сэндс” компанийн санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Дэвид Лехов, Деннис Дортаж нар нь их хэмжээний татвараас зайлсхийж, татварыг төлж барагдуулалгүй ажлаа өөр хүнд хүлээлгэж өгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарч оджээ. Тиймээс дээрх хоёр нэр бүхий хүнийг энэ хэрэгт холбогдуулан интерполоор шалгахаар болжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ