Гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлаар зөвлөлдөж байна
Гамшгаас хамгаалах улсын албад, гамшгаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллага, орон нутгийн засаг захиргааны төлөөлөл, ОБЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд, Төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нар, урьдчилан сэргийлэх ажилтнууд энэ сарын 06-08-ны өдрүүдэд “Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны шинэчлэл” улсын зөвлөгөөнд оролцож байна.
Зөвлөгөөнөөр “Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн байдал, цаашид тавих зорилт”, Ой хээрийн болон объектын гал түймрийн нөхцөл байдал, Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадын хамтын ажиллагаа, Техногенийн гаралтай гамшгийн стратегийн эрсдэл: судалгаа, үнэлгээ, Гамшгаас урьдчилан сэргийлэхэд орон нутгийн байгууллагын оролцоо зэрэг сэдвүүдээр илтгэл уншиж, хэлэлцүүлэг явуулна.
Дашрамд дуулгахад, энэхүү улсын зөвлөгөөнтэй холбоотой хэвлэлийн бага хурал 12.00 цагаас МҮЭСТОрдны бага танхимд болох аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ