
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж , нутгийн өмнөд хэсгээрхалуун хуурай салхитай байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи говь талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, говь талын нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 24-26 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 15 хэм дулаан, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ