Майкл Жексоны охин амиа хорлохыг завджээ

img

  TMZ сайтад бичсэнээр Пэрис үхлийн өмнөх зурвас бичиж эм уун, баруун гарынхаа судсыг ханахыг оролдсон гэжээ. Охин амиа хорлохыг хүсч байгаагаа “халуун шугам” руу утасдан хэлж оператор нь байдал ноцтой байгааг мэдсэн тул 911 рүү залган түүнд туслахыг хүсчээ. Жексоны охиныг Калифорнийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа аж. Түүний сэтгэцийн эмчийн хяналтад 72 цаг байлгахаар болсон гэнэ. Тэрбээр Мерилин Менсоны концертод явуулахгүй гэсэнд ийнхүү болчимгүй үйлдэл хийжээ. Охин  Twitter-т “Яагаад нулимс ийм гашуун байдаг юм бэ” гэж бичиж үлдээсэн байжээ. Зарим нэг эх сурвалж түүнийг одоо хүртэл эцгийнхээ үхэлтэй эвлэрч чадахгүй байгаа гэсэн байна. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

BB11:
uhliin omnoh zurvas gej bas yu be?? mongolgoor gereeslel gehed l bolno.. bas haluun shugam gene uu? bodvol hot line gedgiig orchuulj baigaa uhaantai baihdaa..manaihaar bol zugeer l turgen duudsan hereg shuu dee..arai denduu yum..
2013-06-06
Benson:
Merlin Menson is a boolshit.
2013-06-06