Хоёуланг нь дэмжихээ илэрхийлжээ 33/14

img

Намын штабуудаас хэвлэл сайтуудаас өгч байгаа мэдээнээс сонгогчдийн өвөрмөц, тэнцвэртэй байдлыг хадгалж байгаа  байр суурь харагдаж байна.

.

...Говь-Алтай аймагт ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдээгүй мөн хөгжлөөрөө сүүл мушгих болсон. Тиймээс Говь-Алтай аймгийг хөгжилтэй, хөрөнгө оруулалтыг бусдаасаа дутахгүй авдаг аймаг болгоход анхаарал бас хэрэгтэйг сануулаад, Ерөнхийлөгч хүн бол хүнийг унагах бус босгодог эрдэм чадалтай байх ёстой. Улс орныг биеийн бөхөөр биш оюуны бөхөөр жолоодож авч явах ёстой. Сутай хайрхан бол Ховд, Алтайчуудын сүслэн дээдэлдэг хайрхан. Уул усаараа та бид саахалт айлынхан. Саахалт айлынхны санаа нэг, айл гэрийнхний амь нэг гэж үг бий. Тиймээс Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байгаа Ц.Элбэгдорж таныг алтайчууд бид дэмжинэ...

.

...Говьд ус чандмань эрдэнэ гэдгийг ч хэлэх үү, “Хайртай нуурыг нь аварсан, Хэрлэн голоо хэрчүүлээгүй, “Оюутолгойн “-н гэрээг монголчуудад ашигтайгаар шийдүүлэхийн төлөө, эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэгч Б.Бат-Эрдэнийгээ бид 100 хувь дэмжинэ. Бидэнд ийм л Ерөнхийлөгч хэрэгтэй. МАН-аас хэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх талаар санал асуулга явуулахад говь-алтайчуудын дэмжлэг их байсан. Тийм учраас өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшээд явж байгаа нь Алтай нутгийнхны захиалга байсан. Харин энэ бол Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийг очиход хэлсэн үг гэнэ.

.

Хоёуланд нь гоё хэлж. Сонгогчид маань үнэхээр тал алдахгүй байж байгаад сонголтоо хийх гэж байгаа бололтой. Гол хоёр нэр дэвшигч гэж харж байгаа АН-ын Ц.Элбэгдорж, МАН-ын Б.Бат-Эрдэнэ нарын хувьд сурталчилгаа хэмнэл нь ойролцоо яваад байх шиг харагдаж байна.

.

Ц.Элбэгдорж нэр дэвшигчийн хувьд үнэхээр өөрийнх нь нээгээд ташуурдаад өгсөн авилгатай тэмцэх багийн ажил нь эрчимжиж байгаа нь оноо бонусыг нь сүүлийн хэд хоногт өргөж өгч магадгүй юм. Та бүхэн анзаарч байгаа бол сүүлийн үед өдөр болгон шахуу хэн нэг нөлөө бүхий ажил албан тушаал эрхэлж байсан нөхдийн авилгатай холбогдож болох зүй бус орлого, шамшигдуулалтын хэргүүд илэрсэн болон шалгагдаж байгаа талаар гарч байна. Мөн их бүтээн байгуулалт, Орон сууцны Ипотекийн зээлийн шуурхай шийдлүүд, 3 дахь хүүхдийн тэтгэлэг цалин гээд иргэддээ хандах төрийн хараа халамж эрс босоод ирж байгаа мэдээллүүд хэвлэл мэдээлэл сайтын тэргүүн нүүрнээ ноёлж байна.

.

Монголчуудын хувьд Б.Бат-Эрдэнэ аваргын ард ч бай, Ц.Элбэгдоржийн ард ч бай хаанаа ч нам бүлгээ хамгаалсан авилгын тор үүсч нийгэмд шударга ёс алдагдаж, жирийн иргэдийн ачаа түүчээ нэмэгдэж байгаад шүүмжлэн хэлэлцэж, энэ дүгнэлт дээрээ сонголтоо хийх гэж байгаа болов уу. Үнэндээ өндөр нам, гадаад дотоод явахад том сайхан ерөнхийлөгчтэй харагдах гэх, нэг бол бусад улсын ерөнхийлөгч нартай шувуу шиг жиргэж торолгүй ярих энэ тэр талаас нь яриад байгаа нь тийм ч хөөргөөд байх үзүүлэлт биш л байх. Ерөнхийлөгч гэж зөвхөн наадмын нээлт дээр үг хэлж, гадаадад аялдаг нөхөр биш. Олон албан тушаал эрх мэдлийн хуваарилалтыг шууд болон санал тавьж нэр дэвшүүлэх байдлаар шийдвэрлэн хийдэг, онц, дайны байдал зарлах зэрэг онцгой эрхүүдийг хэрэгжүүлж чадах төрийн гол тулгуур гэдгийг өнгөрсөн 4 ерөнхийлөгчийн эрхээ хэрэгжүүлсэн он жилүүдэд  бид  сайн  ойлгох болсон.

.

Тиймээс  ч энэ сонгуульд  тавигдах  монгол хүн бүрийн оролцоо  мэргэн ухаант шалгуур нь тэс өөр байх ёстой. Магадгүй энэ сонгуулиар хүсээд байгаа Шударга ёс маань 100 хувь хангагдаж биеллээ олж чадахгүй байж болно. Гэхдээ маш их ойртуулах боломж энэ сонголтод байгаа.

Сонголтоо хийхэд мухар 20 хоног үлдлээ.

.

П.Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
АН-ынхаа авилгач баячуудыг бас барьж шийтгэх аваас жинхэнэ сайн ерөнхийлөгя болно.Би дэмжинэ. Алагчлах аваас хол явахгүй болно доо.
2013-06-06
зочин:
Элбэгдоржид өгөхдөө гол нь биш Ардчилсан намын шинээр хийж байгаа ажилуудыг болон Авилгачидтай тууштай ,зоригтой тэмцэхийг нь харах л сонин байна.
2013-06-06
jdahiu:
ahin 4 jil elbegeeg songovol ene tusgaar togtnoloor maani ardchilsan amiin heden suusgur toglood bvgd gadaaadad mongoliin mungiig hadgaluulchaad arilaad uguh vii elbegee tedendee uy ch helj chadahgvi hudlaa l hoshgiruulaad unguruh bhduu..odoo mongol erunhiilugchtei boloh bolson tsag shv elbegee bol hotiinhond l taaalagdnuu gehees huduu bol navs unana
2013-06-06