Ё.Отгонбаяр: Ийм мөнгө надад байхгүй гэдгийг баттай хэлье
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-аас өчигдөр цагдан хорьёон. Тодруулбал, түүнийг Зоос, Голомт, Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар 2009-2011 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршсан болох нь илэрчээ. Тиймээс цагдаагийнхан 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар дансаар нь дамжсан, төгрөгөөр 13.9 тэрбум төгрөг байршсан асуудлыг мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн.
Хэрэв энэ мөнгө УИХ-ын гишүүнтэй холбоотой нь тогтоогдвол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлаар Улсын ерөнхий прокурорт хүсэлт тавих талаар Цагдаагийн Ерөнхий газраас хэвлэлийн хурал зарлан мэдэгдсэн.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Би хөдөө явж байна. Утас сая холбогдлоо. Ямар ч байсан дуулдаагүй мөнгө байна. Ийм мөнгө надад байхгүй гэдгийг баттай хэлье” хэмээн твиттерт жиргэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ