Ажлын байрны үзэсгэлэн яармаг болж байна

img

  Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Монголын оюутны холбооноос санаачлан “Job Fair-2013” ажлын байрны үзэсгэлэн яармагийг өнөөдөр “Чингис” зочид буудалд зохион байгуулж байна. Үзэсгэлэн яармагт Хөдөлмөрийн яам, Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Нийслэлийн хөдөлмөрийн бирж, гадаадад төгсөгчдйин холбоодын төлөөллөөс болон нийт 500 гаруй их, дээд сургуулийн шилдэг төгсөгчид, Монголын топ-50 аж ахуйн нэгж, байгууллага оролцох ажээ. Энэ үеэр топ аж ахуйн нэгжүүд өөрийн компанийн хүний нөөцийн танилцуулга, сул ажлын байрны мэдээллийг өгөх ажлын байранд бүртгэх юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ