Кристиано Роналдогийн хүнс тэжээлийг Herbalife ивээн тэтгэхээр боллоо

img

ЛОС-АНЖЕЛЕС, 2013 оны 6 сарын 5 – Тэнцвэржүүлсэн хоол хүнсээр дэлхийд тэргүүлэгч Herbalife олон улсын компани (NYSE: HLF) алдарт хөл бөмбөгчин Кристиано Роналдогийн (Cristiano Ronaldo) хүнс тэжээлийн албан ёсны ивээн тэтгэгч болж  хамтран ажиллаж эхэллээ.

.

Португаль гаралтай дэлхийн хэмжээний хөл бөмбөгчин Кристиано  Роналдо нь Исданийн “Реал Мадрид” клубт тоглодог бөгөөд дэлхийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг юм. Роналдо  хөл бөмбөгийн талбай дээр болон энгийн үед бусдад үлгэр жишээ болсон тамирчин юм.  Энэхүү хамтын ажиллагаа нь хөл бөмбөгчдийн хувийн зохион байгуулалтыг боловсронгуй болгоход чиглэх ба түүнд тамирчдад зориулсан цогц бүтээгдэхүүн санал болгох юм.

 .

Олон саяар үнэлэгдэх хамтын ажиллагааны гэрээ нь таван жилийн хугацаанд үргэлжлэх ба олон улсын хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаанд оролцох зэрэг арга хэмжээнүүд багтана. Мөн түүнчлэн Herbalife & Ronaldo гэсэн хамтарсан брэндийн хүрээнд тамирчдад зориулсан шинэ багц бүтээгдэхүүн бий болгох боломжийг судлах юм.

 .

Кристиано  Роналдо: Жирийн хүмүүс, тамирчдын хувьд зөв хооллолт ямар чухал болохыг би зүрх сэтгэлээрээ мэдэрдэг. Herbalife компанитай хамтарч ажиллаж эхлэхийг тэсэн ядан хүлээж байна.

 .

Herbalife компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн бөгөөд захирал Майкл О.Жонсон: Кристино  Роналдо бол дэлхийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг. Мөн тэрээр “Тэнцвэржүүлсэн хооллолт нь эрүүл идэвхтэй амьдарлын хэв маяг дээр үндэслэдэг ба мэргэжлийн спортод амжилт гаргах түлхүүр болдог” гэсэн манай компанийн үзэл баримтлалыг илэрхийлж чадах тамирчин мөн. Түүний итгэл үнэмшил манай компани болон манай хараат бус дистрибьюторуудад асар их боломжийг нээж өгнө. Бидний хамтын ажиллагаа амжилт дагуулна гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.

 .

Энэхүү зөвшилцөл нь Herbalife компанийн эрүүл идэвхтэй амьдарлын хэв маягийг сурталчилах ивээн тэтгэлэгийн хөтөлбөрийн нэгэн хэсэг юм. Роналдо нь Herbalife компанийн ивээн тэтгэдэг зуу гаруй тамирчдын эгнээнд нэгдлээ. Herbalife компанийн ивээн тэтгэлэгийн хөтөлбөрт АНУ-ын Лос Анжелес Галакси (Los Angeles Galaxy), ОХУ-ын Спартак Москва, Украйны Шахтёр, Бразилийн Ботафого (Botafogo) зэрэг хөл бөмбөгийн клубууд, мөн түүнчлэн Бельги, Венесуэль улсын шигшээ багууд хамрагддаг.

 .

Herbalife компаний тухай

Herbalife компани нь (NYSE:HLF) нь эрүүл амьдралыг тэтгэгч, биеийн жин барих хүнсний бүтээгдэхүүн болон гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалдаг олон улсын корпораци юм. Herbalife компанийн бүтээгдэхүүн хараат бус дистрибьютерүүдийн сүлжээгээр дамжин дэлхийн 80 гаруй оронд худалдаалагдаж байна. Тус компани нь эмзэг бүлгийн хүүхдүүдийн хүнс тэжээлийг сайжруулах Casa Herbalife хөтөлбөрийг дэмжиж ажилладаг. www.herbalife.com веб сайт дээрээс Herbalife компанийн санхүүгийн болон бусад мэдээллийг авна уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ