Бусдад амьдрал бэлэглэгчийг алдаршуулах өдөр

img

  Жил бүрийн зургадугаар сарын 06-нд Бусдад амьдрал бэлэглэгчийг алдаршуулах өдөр буюу Доноруудыг алдаршуулах баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Харин Дэлхийн цусны донорын өдөр энэ сарын 14-нд тохионо. Энэ өдрийг 2004 оноос эхлэн тэмдэглэж ирсэн юм. Энэ өдөр нь  1930 онд хүний цусны бүлэг тогтоосноор Нобелийн физиологи, анагаах ухааны шагнал хүртсэн Австрийн эмч, дархлаа судлаач Карл Ландштейнерийн /1968-1943/ төрсөн өдөр  аж. Энэхүү тэмдэглэлт өдөр дэлхий даяар аюулгүй цус, цусны бүтээгдэхүүнээр хангах шаардлагыг хүн амд ойлгуулах болон сайн дурын авлагагүй донорууд үндэсний эрүүл мэндийн тогтолцоонд гүйцэтгэж байгаа чухал хувь нэмрийг зохих ёсоор үнэлэхэд орших юм. Дэлхийн Цусны Донорын Өдрийг тэмдэглэх явдал нь хаа сайгүй цусны хэрэгцээ нэмэгдэж байгаа байдлыг ойлгож сайн дураараа цусаа бэлэглэж байгаа доноруудын алдрыг тэмдэглэн хүндэтгэх таатай завшаан болж өгдөг ажээ. Тус өдөртэй холбогдуулан өнөөдөр 14.00 цагаас Цус судлалын Үндэсний төвд мэдээлэл хийнэ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ