“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт Сэлэнгэ аймагт болж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр Дархан-Уул аймагт ажилласан. Тэгвэл өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллах ажээ. Уг ажлынхаа хажуугаар “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтаа зохион байгуулах аж.Учир нь тэрээр долоо хоног бүрийн пүрэв гаригт сэтгүүлчидтэй 30 минут уулзаж ярилцдаг билээ.
Тиймээс энэ долоо хоногийн уулзалтаа өнөөдөр Сэлэнгэ аймагт хийж байна. Үүний дараа тэрбээр Сэлэнгэ аймгийн тариаланчидтай уулзаж, тариалалтын явцтай танилцах юм байна
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ