
БШУ-ны сайд Л.Гантөмөр өчигдөр МУИС-ийн оюутнуудтай уулзжээ. Тэрбээр боловсролын шинэчлэлд мэдээлэл дамжуулдаг системээс мэдлэгт суурилсан сургалтыг нэвтрүүлж хүн өөрөө сурдаг гэсэн зарчим баримталж ерөнхий боловсролын сургуулиудад эхлүүлээд байгааг мэдэгдсэн аж.
Тэрбээр энэ үеэр сургууль, оюутны байр архи, тамхигүй орчин байх ёстойг сануулж, хуурамч магистрийн дипломуудыг хурааж авах гэж байгаагаа хэлсэн байна. Мөн сургуулиуд дэргэдээ зөвлөх үйлчилгээ өгдөг, судалгаа хийдэг, хандив авдаг, цаашдаа мөнгө олдог болох хэрэгтэй гэдгийг ч онцолж, оюутнуудын сурч байгаа хөтөлбөрийн 30 хувийг дадлага болгохоо дуулгажээ
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ