Япончууд Д.Бямбадоржийг сумогоос шахаж эхэлжээ
Мэргэжлийн сумогийн ертөнцөд монгол бөхчүүдийн ноёрхол тогтоод багагүй хугацаа өнгөрчээ. Үүний улмаас Япончууд их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг одоогоос гурван жилийн тэртээ хүчээр зодог тайлуулсан юм. Харин түүнээс хойш монгол бөхчүүдийг ерөнхийд нь гадуурхаж, хавчиж эхэлсэн тухай эх сурвалж мэдээлж байна.
Тодруулбал, ёкозуна Д.Бямбадоржийг сүүлийн үед хүчээр зодог тайлуулах гэж байгаа талаар Японы хэвлэл мэдээллээр сүүлийн хоёр хоног шуугиж эхэлжээ. Учир нь тэрээр гурав, тавдугаар сарын башёд дөрөв, дөрвөн удаа унасан нь зодог тайлуулах шалтаг болж байгаа гэнэ. Ёкозунагийн зөвлөлөөс Нацу башё дууссаны дараа "Хэрэв ирэх башёд Харумафүжи Д.Бямбадорж хоёроос дээш унавал зодог тайлуулахад зориудаар нөлөөлнө" гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Мөн долдугаар сарын башёд озэки Кисэносато түрүүлээгүй ч гэлээ 14 давж чадвал ёкозуна цол олгох тухай асуудлыг хөндөнө” гэжээ.
Учир нь сүүлийн долоон жил япон бөхчүүдээс аварга цолтон төрөөгүй юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ