
Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс "Хар тамхитай тэмцэх дэлхийн өдөр"-тэй холбогдуулж мэдээлэл хийлээ. Дэлхий нийт хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх өдрийг жил бүрийн зургадугаар сарын 26-нд өдөр тэмдэглэдэг. Зорилго нь хар тамхины хор хөнөөлийг олон нийтэд таниулах, хэрхэн багасгах зэргийг сурталчлахад оршдог байна.Тус нийгэмлэгийнхний хэлж байгаагаар манай улсад өнөөдрийн байдлаар хар тамхи хэрэглэдэг болох нь тогтоогдсон 560 гаруй хүн байгаа аж.
Нэг хүний ард дөрвөн хэрэглэгч байх магадлалтай гэсэн судалгаа байдаг юм байна. Энэ тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд 1999 онд 45 хүн байсан бол 2000 онд 52 , 2001 онд 140 хүн хар тамхи хэрэглэж байна гэсэн судалгаа гарч байжээ.
Мөн гэмт хэрэгт 300 гаруй хар тамхи хэрэглэдэг хүн холбогдоод байна.Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг хийх хэрэгтэй байгаөа бөгөөд хар тамхины эсрэг хууль батлахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа. Хар тамхины улмаас манай улсын дөрвөн хүн гадаадад цаазаар авах ял сонссон бол долоон хүн 15 жил, 10 хүн 10 жилийн ял сонсоод байна” гэсэн юм. Түүнчлэн манай улсын иргэд ихэвчлэн тээвэрлэж, зөөж байгаад хэрэгт холбогддог аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ