Гурван байнгын хороо хуралдана
Өнөөдрийн УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслүүдийг хэлэлцсэн бөгөөд үдээс хойш байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болж чуулган завсарлаад байна.
Төсвийн байнгын хороо 14.00 цагт А танхимд хуралдаж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Газрын тосны бүтээгдэхүүн гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Импортоор оруулж байгаа бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, төрөл бүрийн модлог хавтан, модон хуулга, хуудсан материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудын анхны хэлэлцүүлгийг тус тус хийх юм байна.
Мөн Эдийн засгийн байнгын хороо 15.00 цагт, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороод тус тус хуралдана.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ