Дулааны эх үүсвэрийн барилга угсралтын ажилтай танилцав
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил Ховд аймагт ажиллаж, тус аймагт шинээр барьж буй дулааны эх үүсвэрийн барилга угсралтын ажилтай танилцсан байна.
“Ховд аймагт шинээр баригдаж байгаа дулааны эх үүсвэрийн гүйцэтгэгчээр МЭЗ” ХХК гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд нийт барилга угсралтын ажлын явц 46 хувьтай байгааг танилцуулж үлдсэн санхүүжилтийг шилжүүлж өгөх хүсэлтийг салбарын сайдад тавьжээ.
Эрчим хүчний сайд, энэ ондоо багтаан Дулааны цахилгаан станцын эхний ээлжийг буюу нэгдүгээр зуухыг ашиглалтад оруулахыг чиглэл болгосон байна. 2013 он гарсаар станцын үндсэн барилгын суурь, 3ш зуухны зуухны суурь, оффисийн барилгын ажлын гүйцэтгэж байгаагаас гадна тус дулаан станцад суурилагдах тоног төхөөрөмжүүдийн 50 гаруй хувь нь төслийн талбайд буугаад байна. Төсөлд одоогийн байдлаар дотоодын 12 компани оролцож байгаагаас орон нутгийн 8 компаний ажиллаж байгаа аж. Эрчим хүчний сайд Дөргөний усан цахилгаан станцад ажиллахаас гадна Увс аймагт барьж буй дулааны шинэ эх үүсвэрийг барилга угсралтын ажилтай танилцаж “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХК-д мөн ажиллах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ