Зарим улсад ЭСЯ байгуулах асуудлыг дэмжив

img

  УИХ-ын чуулганы хуралдааны дараа Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, зарим улсад ЭСЯ, ерөнхий консул, консулын алба байгуулах асуудал хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцогч гишүүдийн зүгээс санал, асуулт байгаагүй тул "Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээн ажиллуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын чуулганы хуралдаанд шилжүүлэхээр болов. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ