Гэмт хэрэг илрүүлэх “Папилон” системийг нэвтрүүлэв

img

  Хууль сахиулахын их сургууль сургалтын чанар агуулгаа сайжруулах үүднээс Цагдаагийн сургуулийн шүүхийн шинжилгээний тэнхимд “Папилон” буюу гарын мөрний адилтгалын автомат системийг суурилуулж, кабинетийн нээлтээ хийлээ. Уг арга хэмжээнд Хууль сахиулахын их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал бөгөөд Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Гантөмөр, Хууль зүйн яамны хэлтсийн дарга н.Ганбат нар оролцлоо. Энэхүү системийг сургалтад нэвтрүүлснээр гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр суралцаж буй сонсогчид гэмт хэргийг илрүүлэх, нотлох ажиллагаанд орчин үеийн техникийг ашиглах, мэдлэг чадварыг эзэмших боломж бүрдэх аж. Мөн сонсогчид сургуулиа төгсөөд ажлын талбарт гарахад гэмт хэрэг илрүүлэх чиглэлд санаа зовох зүйлгүй гэдгийг тус тэнхимийн хамт олон хэлж байв. Гарын хээний адилтгалын систем манай улсад анх 1995 онд нэвтэрчээ. Энэ хугацаанд цагдаагийн бүх нэгжид уг системийг нэвтрүүлж, гэмт хэрэг илрүүлэхэд ашиглаж байгаа юм байна. Уг систем нь дэлхийн стандартад нийцсэн бөгөөд тухайн гэмт хэргийн талаар мэдээллийн сан бүрдүүлж, хэрэгт холбогдогчийг илрүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй аж. Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-06-06