Ё.Отгонбаяр: Би эхлээд ханьтайгаа уулзая
Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж эхэлсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр мэдээллэсэн. Учир нь О.Эрдэнэсолонгын дансаар “Зоос” банк, “Голомт” банк, Худалдаа хөгжлийн банкаар 2009-2013 оны хооронд 13,9 тэрбум төгрөг, 323 сая ам.долларыг байршуулан угаасан байж болзошгүй байгаа учраас Улсын мөрдөн байцаах газар шалгаж эхэлсэн байна.
Тэгвэл Ё.Отгонбаяр гишүүн өнөөдөр өөрийн твиттер хуудаснаа “Би эхлээд ханьтайгаа уулзая. Юу болоод байгааг нь мэдэхгүй байна. Миний хань ийм мөнгө ч мэдэхгүй гэдгийг баттай хэлж чадна. Шалгаад тогтооно биз ээ. Намайг хөдөө явсан хойгуур ийм зүйл болсон байна” гэжээ.
Тэгвэл нийтлэлч Б.Баабар өөрийн твитер хуудсандаа “Энэ тоо эргэлзээ төрүүлж байна. Тэрбум доллартай хүмүүсийг Форбас сэтгүүлээс тодруулдаг. Дэлхийд ийм мөнгөтэй хүн 750 байгаа. Америкт 300 мянгаар дажгүй хаус авна” хэмээн жиргэсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ