“Toyota Motor” 110 мянган машинаа дуудав
Японы машин үйлдвэрлэлийн Toyota Motor компани лхагва гаригт 110 мянган суудлын машинаа дууджээ. Тус машины тоормозны системд доголдол гарсан аж. Гэхдээ одоогоор энэ доголдолтой холбоотой ямар нэг гомдол ирээгүй байна.
Зөвхөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Toyota болон өрсөлдөгч Honda, Nissan компани гурван сая гаруй машинаа засварт эргүүлэн дуудаж байсан юм.
Toyota компани Corolla, Camry зэрэг нэрд гарсан загвар болон бусад 1,73 сая машинаа үйлчилгээнд дуудаж байв.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ