
Лондоны Беркли-сквер Гарденд болсон ёслолын ажиллагаан дээр Виктория Бекхэмийг нэр хүндтэй “
Glamour” сэтгүүлийн арван жилийн онцлох хүн болсныг зарлажээ. Ёслолын ажиллагаанд Дэвид Бекхэм том хүү Бруклинтайгаа хамт ирсэн байна.
Сэтгүүл дөрвөн хүүхдийн эх бүсгүйд шагнал гардуулахдаа дуучнаас загварын дизайнер хатагтай болсныг онцлон хүндэт хүнээр тодруулж байгаагаа дурджээ.
Харин Виктория шагнал авахдаа ойр дотны хүмүүстээ талархаж “Оны эмэгтэй бол миний ээж юм. Эмэгтэйчүүд бид нэг нэгнээ дэмжих ёстой. Тиймээс би энд байна. Үнэхээр гайхалтай арван жил байсан. Дөнгөж сая би бодлоо. Дахиад арван жил гэхэд би тавин настай болох юм байна” хэмээн хэлжээ.
Оны хүнээр Харри Поттерын гол дүрд тоглосон Дэниель Рэдклифф шалгарчээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ