Хүүхдийн зуслангийн багш, эмч нар сургалтад хамрагдаж байна

Үйл ажиллагаа явуулах гэж буй зуслангуудад хүүхдийг хөгжүүлэх, тэднийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд эерэг нөлөө үзүүлэх байдлаар зохион байгуулах зорилгоор энэхүү сургалтыг хийж байгаа юм. Сургалт нь хөтөлбөрийн дагуу онолын 8 цаг, дадлагын 22 цаг, нийт 30 цагийн хичээлээс бүрдэх бөгөөд нийт 21 зуслангийн бүлгийн багш, эмч нар хамрагдаж байгаа юм. Зуслангуудад ажиллах бүлгийн удирдагч багш нарт хүүхэдтэй ажиллаж байсан, 20-40 насны, эрүүл мэндийн шаардлага хангасан, багаар ажиллах болон хариуцлага хүлээх чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай байх шаардлагыг тавьжээ. Мөн урлаг спортын авьяастай, зохион байгуулах чадвар өндөр, их, дээд сургуулийн 2-оос дээш курсийн, нийгэм, сэтгэлзүйн чиглэлээр суралцдаг оюутнууд, мэргэжлийн багш нар байхаас гадна гадаад хэлний болон комьпютерийн мэдлэгтэй байх ёстой гэсэн шалгуурын дагуу сонгогдсон байна гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ