Ц.Нямдорж гишүүн Х.Баттулгаас уучлал гуйхгүй гэдгээ илэрхийлжээ
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаас уучлал гуйхгүй гэдгээ илэрхийлжээ. Уг нь давж заалдах шатны шүүх Ц.Нямдорж гишүүныг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаас уучлал гуйхаар шийдвэрлэсэн юм. Гэвч эрхэм гишүүн уучлал гуйх бодолгүй байгаагаа хэлсэн байна.
Тэрбээр "Би өмгөөлөгчдөө Дээд шүүхэд давж заалдах өргөдлөө бичээрэй гэж хэлсэн. Дээд шүүхэд бүх баримтыг нь өгсөн ч дутуу байна, шалгаж байна гэсэн. Захиалгатайгаар шүүхийн шийдвэр гарсан шүү дээ.
Хан-Уул дүүргийн шүүхэд байхад нь би Чингэлтэй дүүрэгт шилжүүлэх хүсэлт гаргасан, үүнийг ёсоор болгосон. Чингэлтэй дүүргийн шүүх, хотын шүүх ямар шийдвэр гаргах вэ гэдгийг би мэдэж байсан. Би энэ үйлдлээрээ Монголын шүүх хэн болсныг ард түмэнд ойлгуулах гэж шүүхээр жаахан тоглож байгаа юм" гэсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ