31 суманд шинээр соёлын төв байгуулна

img

ССАЖЯ-наас ирэх жил хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт хийхээр болжээ. Тодруулбал, 31 суманд соёлын төвийг шинээр байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн монголын түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварлаж томоохон цогцолборуудыг барихаар болжээ. Үүнд Хэнтий аймагт Чингис хааны дурсгалын газар, Төв аймгийн Сэргэлэн суманд Их майдар цогцолбор, Архелоги, палантелогийн музей, Хүннүгийн музей, Хүүхдийн ордон, Чингис хааны ордон бүхий нүүдэлчдийн соёлын төв, Дорноговь аймагт Үлэг гүрвэлийн төв музей барьж байгуулахаар болжээ. Харин Дорнод аймгийн Халх гол суманд орших Их бурхант цогцолборыг дахин сэргээн засварлахаар болсон байна. Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ