
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Номгон” багийн нутагт “Хараа” голын усанд иргэн Ж /21 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагаар Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, ар гэрийнхэн, нийт 45 хүн эрэн хайх ажиллагааг явуулжээ.
Энэ сарын 05-ны өдөр голын эрэг дагуу самналт хийж, 15 километр завиар урсч, гүний шумбалт хийсэн байна Мөн тус аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн “Шар-Эрэг” гэдэг газар нутагладаг малчин П /51 настай, эрэгтэй/ нь “Сэлэнгэ” мөрний “Бүдүүний гүүр” гэдэг газар усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч, ар гэрийнхний хамт эрэн хайж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ