
Сүүлийн өдрүүдэд товлогдоод байгаа байнгын хороодын хурал ирц бүрдэхгүй байгаагаас хуралдаж чадахгүй байгаа. Өнөөдөр ч мөн Төсвийн байнгын хороо хуралдахаар тов гарсан байна. Тодруулбал, чуулганы нэгдсэн хуралдаан дууссаны дараа “А” танхимд тус байнгын хорооны хурал эхэлнэ. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, эцсийн хэлэлцүүлэг/, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Газрын тосны бүтээгдэхүүнийг гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, эцсийн хэлэлцүүлэг/-ийн талаар хуралдана. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Импортоор оруулж байгаа бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, төрөл бүрийн модлог хавтан, модон хуулга, хуудсан материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, эцсийн хэлэлцүүлэг/. талаар хэлэлцэнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ