Лениний музейн барилгын шүүх хурал болно

img

  Лениний музейн барилгын асуудал шүүхэд шилжсэнээс хойш гурван сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд шүүх хурал МАН-ын хүсэлтээр гурван ч удаа хойшилсон билээ.Хамгийн сүүлд МАН-ыг төлөөлж оролцож байгаа өмгөөлөгч нь автын осолд орсон тул шүүх хурал хойшилж байсан.  Тэгвэл Лениний музейтэй холбоотой шүүх хурал өнөөдөр 14.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд болохоор товлгогдоод байна. Төрийн өмчийн хороо, ССАЖЯ-аас Лениний музейн барилгыг төрийн өмчийн байгууллага учраас зориулалтаар нь ашиглах ёстой хэмээн үзсэн хэдий ч эзэмшигч болох МАН нь өөрсдийн өмч хэмээн үзэж буй. Анхан шатны шүүхээс МАН-ын өмч гэсэн шийдвэр гаргасан ч давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцэх шаардлагатай хэмээн үзсэн билээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ