10 мянган “Дээлтэй Монгол” жагсана

img

Дэвжих төрийн дээл, мандах төрийн малгай, бадрах төрийн бүс гэж бид ярьдаг. Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсарыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх мөн дэлхийн нийтэд Монголыг гайхуулах нэгэн арга хэмжээг жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ бол наадмын дараах бага наадам гэж хэлж болох “Дээлтэй Монгол” арга хэмжээ юм. Харин энэ жилийн хувьд “Дээлтэй Монгол” наадам долоон хоног үргэлжлэх бөгөөд 10 мянган дээлтэй монголчуудын парад жагсахаар болжээ. Уг парадад оролцох иргэдийг нийслэлийн дүүрэг бүрт бүртгэж эхэлсэн байна. Гэвч парадад оролцох хүмүүсийн тоо 10 мянга давчихаад байгаа гэнэ.

Энэ талаар Нийслэлийн аялал жуулчлалын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Гансувдаас тодруулахад “ Энэ удаагийн “Дээлтэй монгол”  наадмийн гол онцлог нь Монгол хүн гэдгээрээ, ахуй соёлоороо бахархах соёлын аялал жуулчлалын маш том арга хэмжээ. Зөвхөн парадад оролцохын төлөө дээл хийлгэж өмсдөг хүн байна. Яагаад гэхээр наадмын үеэр хамгийн сайхан дээлтэй залуу хос, хүүхдүүд, үндэстэн ястны өвөрмөц хувцастай хүн, сайхан дээлтэй гадаад хүнийг шалгаруулдаг юм. Хүй долоон худагт л гэхэд морьд барианд ирээгүй л бол хүмүүст хийх, үзэх зүйл бараг байдаггүй. Тэгвэл энэ үеэр “Дээлтэй Монгол” ёслолд оролцох боломжтой. Мөн дээл яаж оёдог арга технологи болон дээлний дагалдах хувцаснуудыг бас харна. Хэт хутга, хөөрөг даалин гээд бусад үндэсний онцлогийг харуулсан эд зүйлсийг ч цогцоор нь үзэх нөхцлийг бүрдүүлнэ. Гуталнаас малгай хүртэл бүхнийг “Дээлтэй Монгол”-оос үзээрэй гэж наадамчиддаа зөвлөе” гэлээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bayaraa:
манж захтай дээл өмсөхгүй шүү
2013-06-07