“Юнигаз” ХХК газны үнээ бууруулахгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно

img

  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Юнигаз” ХХК-иас автомашины шингэрүүлсэн нефтийн хийн бүтээгдэхүүнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулдаг болсонтой холбогдуулан жижиглэн худалдаалах авто газын үнийг нэмэгдүүлэх хүсэлтээ ирүүлсэн юм. Тус агентлагаас энэ асуудлыг Уул уурхайн яам, холбогдох бусад газруудтай хамтран Засгийн газарт тавьж, уг бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөх шийдвэрийг шуурхай хөөцөлдөн гаргуулснаар авто газын жижиглэнгийн үнэ нэмэгдэх үндэслэлгүй болсон юм.   Гэтэл Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн 148 тоот тогтоолын дагуу “Юнигаз” ХХК авто газын жижиглэнгийн үнийг 2013 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн урьдын хэмжээнд болгон бууруулаагүй байгаа бөгөөд энэ талаар хэрэглэгчдээс тус агентлагт хандан гомдол ихээр ирүүлж байна. Иймд ШӨХТГ-аас энэ асуудлыг шалган “Юнигаз” ХХК үндэслэлгүйгээр үнээ нэмэгдүүлсэн байна гэж үзэж, энэ зөрчлөө 2013 оны 6 дугаар сарын 10-ны дотор арилгаж, авто газын жижиглэнгийн үнийг урьдын хэмжээнд болгон бууруулах тухай албан шаардлагыг тус компанид хүргүүлсэн байна. Энэхүү шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу “Юнигаз” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг холбогдох газруудад тавих хүртэл захиргааны шийтгэл ногдуулах арга хэмжээ авах болохыг мэдэгдлээ.    Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЮНИГАЗ:
ЦУЦЛАВАЛ ЦУЦЛАНА Л БИЗ БИД ТЭР СОНГУУЛИЙН ЧИНЬ ШОУНД ОРОЛЦОЖ ТООЦООГҮЙГЭЭР ТА НАРЫН ШААРДЛАГААР 50 ТӨГРӨГ БУУРУУЛЖ ЧАДАХГҮЙ ЭЭ . ТӨР ХИЙДЭГ ЮМАА Л ХИЙНЭ БИЗ ЧАДАХГҮЙ УУЧААРАЙ. ХЭРЭВ ЦУЦАЛБАЛ ТЭГЭЭЛ МОНГОЛД ЯВЖ БАЙГАА ҮЙ ОЛОН ГАЗАН СОНАТАНУУД БОСЛОГО ГАРГАХ БИЗ
2013-06-08
mmmmm:
kkkk hucheer kolonkuudiig daramtlaad songuuliin umnu 50 utg zaaval buulga gesen chini UNIGAZ MCS bas monopoli bolohoor urdaas ni GUC gehgui yu,tgd songuulin umnu 50 tug buulgaj show hiihgui boluul bolohgui bgaa uchraas EEBII odoo DARVAAN MAGNAI r daramtluulj bga uhanatai yum bna l dee
2013-06-08
Hed ve:
Hed baisnaa hed bolgochood baigaag ni bichdeggui ym uu. Bituu utgatai medee bichih ym aa
2013-06-07