Д.Цогтбаатарыг М.Л.Клойберыг алга болсон хэрэгт сэрдэж байна

img

  Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга Д.Цогтбаатарыг цагдаагийнхан баривчилаад байгаа. Цагдаагийн байгууллагаас гаргасан албан ёсны мэдээллээр бол түүнийг алга болсон гадаадын нэгэн иргэний хэрэгт сэжиглэж байгаа гэнэ. Тэр алга болсон гээд байгаа хүн нь ХБНГУ-ын иргэн Масимлян Лёонхарт Клойбер юм. Тэрбээр 2004 онд манай улсад иржээ. Түүнийг ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагаас эрэн сурвалжилж буй гэнэ. Учир нь тэрээр нутагтаа луйврын томоохон хэрэгт холбогджээ. Тодруулбал, прамид хэлбэрээр сүлжээний бизнес эрхэлж байжээ. Ингэхдээ 2000 гаруй хүнээс их хэмжээний мөнгө залилан авч манай улсад иржээ.

М.Л.Клойбер Монголд хуурамч нэрээр, хувийн онгоц хөлөглөн 12 сая евротой ирсэн юм байна. Тэрээр хамтран амьдарч байсан монгол бүсгүйдээ Зайсанд дээд зэрэглэлийн орон сууц, үнэтэй хэд хэдэн машин авч өгчээ. Монголд нуугдан амьдарч байхдаа ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын ажилтан Д.Цогтбаатартай ихэд дотно харилцаатай байсан бөгөөд М.Л.Клойберыг эрэн хайх ажлын хэсэгт Д.Цогтбаатар байсан гэнэ.

Энэ хүний сураг тэгсхийгээд алдарсан байна. Одоо үхсэн, амьд эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Тиймээс түүнтэй ойр харилцаатай байсан Д.Цогтбаатарыг цагдаагийнхан шалгаж буй аж. Түүнийг зөвхөн энэ хэргээр ч бус, өөр бусад шалгах асуудал байгаа юм байна. М.Л.Клойберын хамтран амьдарч байсан бүсгүйтэй Д.Цогтбаатар холбоотой байсан гэх мэдээлэл ч тархаад байна. Хэрэг шалгалтын явцад Д.Цогтбаатарын амьдрал огцом сайжирч, үнэтэй харшид амьдрах болсон нь тогтоогдсон. Тиймээс М.Л.Клойберыг алга болсон хэрэгт сэрдэх болсон аж. Үүнтэй холбоотойгоор манай улсад Германаас хоёр мөрдөн байцаагч ирж байгаа гэнэ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

pepe:
yamar aimarin
2013-06-09
Zeree:
Za german stagaanuud hergiig ini shuud olno , ted mundag,
2013-06-08
WAK wak:
nuhaad nuutsiinmuu kkk
2013-06-07
zochin:
Tsogtbaatar ni 2004-2005 ond Mongold amidarch baigaagui gadaadad surguulid baisan shuu dee.
2013-06-07
bold:
naad hun chini ter busguitein hamt yavj bsan, zaisangiin delguurt, bnga l hamt yavj bdag bsan...
2013-06-07