
Ашигт малтмалын тухай хуулийн дагуу дөрвөн компанийн хайгуул хийх тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дахь Баянталд хайгуул хийсэн “Жи Эс И” компани, Увс аймгийн Тариалан, Түргэн сумын нутаг дахь Шургуйн Сант гэх талбайгаас “Монрос пром уголь” компанийн зөвшөөрлийг цуцалжээ. Мөн Төв аймгийн Баян сумын Цайдам дахь “Номхон далайн-Эрдэнэс” компани, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Буянт гэх газраас “Санаа жигүүр” компанийн зөвшөөрлийг тус тус цуцалсан байна. Учир нь эдгээр компаниуд Ашигт малтмалын тухай хуулийн 31.1 заалтыг давхар зөрчсөн байна. Иймд хуулийн 34.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг заасан хугацаанд урьдчилан төлөөгүй гэх заалтыг гол болгосон аж.
Сонирхуулахад, Сэлэнгэ аймаг дахь зөвшөөрлийг 2009 оны тавдугаар сард олгосон бол бусдыг нь 2008 оны дунд үеэр зөвшөөрөл олгож байсан юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ