Бага ангийн багш нарыг мөнгөн шагналаар урамшуулахаар болжээ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг захирамж гаргажээ. Уг захирамжийн дагуу төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн 11 ба 12 жилийн 5-р ангийнханы дунд стандарт хэрэгжилтийн Чанарын шалгалтыг зохион байгуулсан байна.
Шалгалтад 145 бүлэг өөрийн хүсэлтээр орсон бөгөөд нийтдээ 5-р ангийн 4760 сурагчид хамрагдаж Монгол хэл, математикийн шалгалтыг өгчээ. Шалгаруулалтад оролцсон хүүхдүүдийн шалгалтын гүйцэтгэлийг үндэслэн багш нарын оноог дүгнэсэн бөгөөд хамгийн өндөр оноо буюу 80-аас дээш үзүүлэлттэй багшид 5 сая төгрөг, 75-80 хувийн үзүүлэлттэй багшид 3 сая төгрөг, 70-75 хувийн үзүүлэлттэй багшид 2 сая 66-70 хувийн үзүүлэлттэй багшид 1 сая төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулахаар болжээ.
Энэ дагуу нийтдээ шалгалтанд орсон 5 дугаар ангийн багш нараас 50 багшид нийтдээ нэг зуун сая төгрөгийн урамшуулал олгохоор болжээ. Энэхүү урамшуулал нь бага ангийн багш нарт өгч байгаа анхны хамгийн өндөр мөнгөн урамшуулал аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ