МУГЖ С.Жавхлан “хог түүдэг” болжээ
Нэг хэсэг зохиолын дууны ханхүү хэмээн цоллуулж явсан МУГЖ, дуучин С.Жавхлан “хог түүдэг” болжээ. Тодруулбал, тэрбээр тун удахгүй худалдаанд гаргах шинэ цомгынхоо “cover” зураг дээр хог түүж, амьдралаа залгуулж яваа дүрийг бүтээжээ. Дуучин С.Жавхлангийн тайлбарлаж буйгаар энэхүү зураг нь монголчууд бид газар нутгаа ухаж сэндийлж, эсвэл худалдаж өөрсдөө хог дээр гарч байгааг эсэргүүцэж авахуулсан зураг гэнэ. Түүний шинэ цомгийн нэр нь “Нутгаа санасан Монгол” ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ