В.Путин нууц амрагтайгаа “нууц”-аар хуримласан уу?
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр гэр бүлээ цуцлуулж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл Оросын Ерөнхийлөгч В.Путиныг нэрт тамирчин, уран сайхны гимнастикаар гавьяат цол хүртсэн Алина Маратовна Кабаеватай “нууц”-аар хуримласан тухай Европын хэвлэлүүд шуурч байна. Учир нь Алина Маратовна Кабаева сүүлийн үед хувийн цахим хуудасдаа хуримын цагаан даашинз өмссөн зураг тавьдаг болсон гэнэ. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай олон жилийн турш нууц амрагийн харилцаатай байсан төдийгүй хэдэн жилийн өмнө эрхэм ерөнхийлөгчид “хэнз” хүүг төрүүлж өгсөн юм.
Алина Маратовна Кабаева нь 1983 оны тавдугаар сарын 12-нд Узбекистаны Ташкент хотод төрсөн. Олимпийн алт, хүрэл медальт, Европ, дэлхийн хэд хэдэн удаагийн үнэмлэхүй аварга. 15 насандаа Европын үнэмлэхүй аварга болж, Гиннесийн номд бичигдсэн дэлхийн цорын ганц гимнастикч юм. 1990-ээд онд уран сайхны гимнастикт гарсан томоохон өөрчлөлтүүдтэй нэр нь холбогддог эл тамирчин 2001 онд улс төрд хөл тавьсан. "Нэгдмэл Орос" намын Дээд зөвлөл, нийтийн танхимын гишүүнээр тус тус сонгогдож байжээ.
[caption id="attachment_240372" align="aligncenter" width="450" caption="В.Путины салсан ба нийлсэн гэргий"]
[/caption]
Б.Одон











СЭТГЭГДЭЛ БИЧИХ