Жоли төрсөн өдрөө гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэв
Саяхан хүнд хагалгаанд орсон жүжигчин Анжелина Жоли 38 нас хүрлээ. Тэрбээр төрсөн өдрөө Брэд Питт болон хүүхдүүдтэйгээ хамт даруухан тэмдэглэжээ. Брэд Питтийн гэр бүл удаан хугацааны дараа ийнхүү халуун бүлээрээ цугларчээ. Тэд Берлиний нэгэн зоогийн газар ээжийнхээ төрсөн өдрийн зоогийг барьжээ. Хүүхдүүд өөр өөрсдийнхөөрөө ээждээ зориулж гангарсан гэнэ. 11 настай Пакс, 8 настай Мэддокс, Захара, долоон настай Шайло, дөрвөн настай ихрүү Вивьен, Нокс нар бол Анжелинагийн амиа тавьж байгаа хүүхдүүд нь билээ.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ