
Үндэсний баяр наадмыг зохион байгуулах үндэсний комисс өнөөдөр хуралдлаа. Тус комисс өнөө жилийн наадмыг зохион байгуулахад 1.6 тэрбум төгрөг шаардлага байгааг Сангийн яаманд мэдэгджээ. Мөн энэ асуудлыг тус яаманд яаралтай гаргаж өгөхийг хүсчээ. Гэтэл тус яамны зүгээс 1.3 тэрбум төгрөг л төсөвлөөд байгаа аж.
Тэгэхээр энэ жил монголчууд баяр наадмаа 1.3 тэрбум төгрөгт багтааж хийх болох бололтой. Ямартаа ч, энэ асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэх аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ