Ё.Отгонбаярын эхнэр өөрийн эзэмшлийн 21 дансанд мөнгө байршуулсан байжээ
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгийн банкин дахь дансанд их хэмжээний мөнгө эргэлдэж байсан талаархи асуудал олны анхаарлын төвд байна. Тэгвэл энэ талаар Нийслэлийн прокурорын газраас дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Түүнийг энэ сарын 5-ны өдөр баривчлан саатуулсан бөгөөд Зоос, Голомт, Улаанбаатар зэрэг дөрвөн банкин дахь өөрийн нэрийн 21 дансанд 2009-2013 онуудад их хэмжээний мөнгө байршуулж байсныг цагдаагийнхан илрүүлсэн. Хэдийгээр дээрх дансуудад 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршсан гэж байгаа ч прокурорынхон мөнгөн дүнгийн талаар тодорхой тайлбар өгсөнгүй.
Мөн Ё.Отгонбаяр эхнэртэйгээ уулзах хүсэлтийг одоогоор холбогдох хүмүүст тавиагүй байгаа талаар хэллээ. Уг хэрэгтэй холбогдуулан банкуудад Монголбанкнаас шалгалт хийж эхэлсэн байна. Харин О.Эрдэнэсолонгоос гадна хоёр хүнийг энэ хэрэгт холбогдуулан баривчилсан тухай мэдээлэл цацагдаж байгаа нь ор үндэсгүй зүйл гэдгийг хэллээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ