Халкийн төлөө 35 сая фунт санал болгов
Лондоны “Челси” Санкт-Петербургийн “Зенит” клубын тоглогч Бразилийн хөлбөмбөгчин Халкийн төлөө 35 сая фунт стерлинг санал болгоход бэлэн байгаагаа илэрхийлжээ. “Челси”-гийн дасгалжуулагчаар очсон Жозе Моуринью Халкийг өндөр үнэлдэг байна.
Цэнхрүүд өнгөрсөн зун Халктай гэрээ байгуулахад бэлэн байсан ч “Зенит” Бразилийн хөлбөмбөгчний төлөө 60 сая евро төлж авчээ. Жозе Моуринью Халкаас гадна Уругвайн “Наполи”-гийн Эдинсон Каваниг сонирхож байгаа аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ