
Америкийн гольфчин Тайгер Вүүдс хамгийн өндөр хөлстэй тамирчны рейтингэд тэргүүллээ. “Форбс” сэтгүүлийн энэхүү рейтингийг тэрбээр 2001-2012 онд тасралтгүй манлайлж байсан юм. Харин өнгөрсөн жил 78,1 сая ам.доллар олсон ч 65 сая нь реклам сурталчилгаанаас орсон орлого байв. Эхнэрээсээ салж шуугиан тарьсан тэрбээр таван спонсороо алдаж гольфийн тэргүүлэгч рейтингээ мөн алдсан юм.
Гэвч өнгөрсөн жил зургаан олон улсын тэмцээнд ялж боксчин Флойд Мэйузер, Мэнни Пакьяо нарыг ардаа орхижээ. “Форбс”-ын рейтингийн хоёрдугаарт Швейцарийн теннисчин Рожер Федерер (71,5 сая ам.доллар), гуравдугаарт НБА-гийн Коби Брайант (61,9 сая ам.доллар) орлоо.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ