Нийслэлд 3D зураг нээлтээ хийлээ
Дэлхий дахинд гурван хэмжээст буюу 3D, 4D зураг хөгжиж, орчин үеийн томоохон барилга байгууламжийг ийм бүтээлээр чимэглэх болжээ. Энэхүү гурван хэмжээст 3D зураг Монголд ч гэсэн хөгжиж эхэллээ.
Тодруулбал, Монголын Урлагийн Зөвлөлийн Соёл Урлагийн Залуу Манлайлал хөтөлбөрийн залуус Монгол Улсын Үндэсний Номын сангийн өмнөх талбайд 3D зураг зуржээ. Эдгээр залуус нь өөрсдийн хичээлийн төслийн хүрээнд 3D зураг зурах санаачлагыг гаргаад зураачтайгаа холбогдсон байна.
Тус 3D зургийг Анкара хотын Хасе типпи их сургуулийн уран зургийн ангийг 2009 онд төгссөн Б.Ундрам гэх бүсгүй удирдаж зурсан байна. Тэрээр Улсын Үндэсний Номын сангийн өмнөх талбайд зурсан энэхүү 3D зургаа хоёр хоногийн дотор зурсан байна. Түүний зурсан энэ удаагийн зураг нь үзэгчдэд үүлэн дунд ном хөвж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх аж.
Б.Одон
Гэрэл зургийг Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ